Skip to Content

Carlsberg Hong Kong оффисын төсөл

Чиглэл: Хүнс үйлдвэрлэл
2026 оны наймдугаар сарын 11 аар
Tsogt Zagdsuren

Төсөлд ашигласан бүтээгдэхүүн:

Longhouse Ingage Sofa Please Meta Cabin Perch Lumin Tria Conference

Carlsberg нь олон жилийн түүхтэй брэнд боловч залуу, идэвхтэй дүр төрхөө хадгалахыг үргэлж зорьдог. Үүний нэг хэсэг нь ажилтнууддаа илүү нээлттэй сэтгэх, санаагаа солилцох, хамтран ажиллах боломжтой орчин бүрдүүлэх явдал.

Хонконг дахь шинэ оффисын төлөвлөлтөд ч энэ зарчим гол байр суурь эзэлжээ. Тогтсон нэг ажлын байрнаас илүү ажилтан тухайн ажлаасаа хамаарч өөр орчин сонгон ажиллах боломжтой байхаар оффисыг зохион байгуулсан.

Хамтран ажиллахад нээлттэй орчин

Оффисын төв хэсэгт Longhouse Bench-үүдийг тусгаарлах хаалтгүй байрлуулж, хүмүүс хүссэн суудлаа сонгон ажиллах боломжтой болгосон.

Longhouse-ийн эргэн тойронд Ingage Sofa, өндөр ширээ, Please сандал, Meta Cabin зэрэг бүтээгдэхүүнийг хослуулснаар ажиллах, уулзах, ярилцах, санаа солилцох эсвэл түр амрах боломжтой том хамтын ажиллагааны хэсэг бүрджээ.

Энэ зохион байгуулалт нь хүмүүсийг нэг ширээнд тогтоон барихын оронд тухайн үед хийх ажилдаа тохирсон газраа сонгох боломж олгодог.

Тайван ажиллах, хувийн орон зайг ч орхигдуулаагүй

Нээлттэй оффисын нэг сул тал нь дуу чимээ, хувийн орон зай дутмаг болох эрсдэл. Carlsberg энэ асуудлыг хамтын ажиллагааны орчноос тусад нь шийджээ.

Цонхны дагуу байрлуулсан Perch Sofa нь жижиг уулзалт болон түр амрахад тохиромжтой хэсэг болдог. Харин утсаар тайван ярих эсвэл анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай үед ажилтнууд Lumin Phone Booth-ийг ашиглах боломжтой.

Мөн илүү төвлөрсөн ажил шаарддаг хэсгүүдэд хүрээгүй дэлгэц бүхий workstation ашигласан. Дэлгэц нь хүнийг бүрэн тусгаарлахгүйгээр анхаарал сарнилыг багасгаж, хувийн орон зайг нэмэгдүүлдэг.

Хадгалалтыг оффисын бүх хэсэгт шийдсэн

Төслийн хүрээнд Carlsberg-ийн хэрэгцээнд тохируулсан шүүгээ, хадгалалтын шийдлүүдийг Lamex-ийн дизайнд тулгуурлан боловсруулсан.

Хадгалалтын хэсгүүдийг зөвхөн нэг газарт төвлөрүүлэхгүйгээр ажлын хэсэг, хурлын өрөө, хамтын ажиллагааны бүс болон коридорт байрлуулснаар ажилтнууд өдөр тутмын хэрэгцээт зүйлсдээ ойр байх боломжтой болсон.

Өөр өөр хэлбэрийн уулзалтад зориулсан өрөөнүүд

Оффист жижиг багийн уулзалт, brainstorming, видео хурал болон сургалтад зориулсан өөр өөр хэмжээтэй хурлын өрөөнүүд бий.

Эдгээр хэсэгт Tria болон Avail хурлын ширээнүүдийг ашиглаж, өдөр тутмын уулзалтаас эхлээд илүү албан ёсны хурлын хэрэгцээг хангажээ.

Нээлттэй байдал ба хувийн орчны зөв тэнцвэр

Carlsberg-ийн оффисын гол санаа нь бүх хүнийг нэг төрлийн орчинд ажиллуулах биш.

Workstation, bench, sofa, storage, phone booth зэрэг өөр өөр төрлийн тавилгыг хослуулснаар ажилтан төвлөрөх, хамтран ажиллах, уулзах, ярилцах эсвэл түр амрах орчноо өөрөө сонгох боломжтой болсон.

Ингэснээр Carlsberg-ийн залуу, идэвхтэй брэндийн дүр төрх оффисын интерьерээр зогсохгүй хүмүүсийн өдөр тутмын ажиллах хэв маягт ч шингэсэн байна.


Энэ төсөлд хэрэглэсэн бүтээгдэхүүн

Your Dynamic Snippet will be displayed here... This message is displayed because you did not provide enough options to retrieve its content.