Lamex Mongolia
Илүү сайн оффисыг зөв төлөвлөлтөөс эхлүүлнэ.
Lamex Mongolia нь оффисын тавилга нийлүүлэхээс гадна танай орон зайд юу хэрэгтэйг тодорхойлох, тохирох бүтээгдэхүүн сонгох, нийлүүлэх, угсрах хүртэл бүх үе шатанд хамтран ажиллана.
Бидний зорилго энгийн — ажиллахад тухтай, ашиглахад зөв, удаан хугацаанд үнэ цэнээ хадгалах оффис бий болгох юм.
LAMEX-ИЙН ТУХАЙ · 1977 ОНООС
Оффисын тавилгын 50 жилийн туршлага
Lamex 1977 онд Хонконгт байгуулагдсан.
Өнөөдөр Lamex нь ажлын ширээ, сандал, хадгалалтын систем, уулзалтын болон хамтын ажиллагааны орон зайд зориулсан өргөн сонголттой оффисын тавилгын брэнд болсон.
Бүтээгдэхүүн бүрийг зөвхөн харагдах байдлаар нь бус, өдөр тутам ажил дээр хэрхэн ашиглагдахыг бодож хөгжүүлдэг нь Lamex-ийн гол онцлог.
1977
Хонгконгт байгуулагдсан
20
улсад борлуулалтын сүлжээтэй
2022
KOKUYO Группт нэгдсэн
200+
дэлхий даяар дэлгүүртэй
KOKUYO Групп
Японы 100 гаруй жилийн туршлагын нэг хэсэг
2022 онд Lamex Японы KOKUYO Group-д нэгдсэн.
KOKUYO нь 1905 онд Японд байгуулагдсан бөгөөд оффисын тавилга, ажлын орчны төлөвлөлт, бичиг хэрэг зэрэг чиглэлээр олон жил ажилласан компани.
Lamex KOKUYO Group-д нэгдсэнээр бүтээгдэхүүн, дизайн, ажлын орчны талаарх мэдлэг туршлагаа улам өргөжүүлсэн.
LAMEX × KOKUYO
ONE GROUP · COMPLEMENTARY STRENGTHS
LAMEX MONGOLIA
Олон улсын туршлага. Монголд хэрэгжих бодит шийдэл.
Крафт Артизан ХХК нь 2019 оноос тавилга, интерьерийн чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд 2025 онд Lamex-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон.
Бид зөвхөн тавилга санал болгоод зогсохгүй оффисын талбай, ажилтны тоо, ажлын хэв маяг, төсвийг харгалзан ямар тавилга хаана, ямар хэмжээтэй байх нь зөв болохыг хамтдаа шийдэж хамгийн сайн шийдлийн хувилбарыг гаргадаг.
Эцэст нь захиалга, хүргэлт, угсралтыг зохион байгуулах, ашиглалтад орсны дараах үйлчилгээг хариуцах гэх мэтээр цогц үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго юм.
Яагаад Lamex Mongolia вэ?
Танд хэрэгтэй зүйлээс эхэлнэ
Эхлээд ямар тавилга зарах вэ гэж бодохоосоо өмнө танай оффист яг юу хэрэгтэйг ойлгохыг хичээнэ.
Сонголтыг хялбар болгоно
Олон зуун загвар, хэмжээ, өнгө материалаас өөрсдөө сонгох шаардлагагүй. Танай хэрэгцээ, төсөвт тохирох хувилбаруудыг шүүж санал болгоно.
Нэг газарт бүхнийг даатга
Төлөвлөлт, бүтээгдэхүүн сонголт, үнийн санал, захиалга, хүргэлт, угсралтыг тус тусад нь зохицуулахын оронд нэг багтай ажиллана.
Бодитоор үзэж сонгоно
Шоурумд бүтээгдэхүүн, материалын дээжийг үзэж, сууж туршиж, өөрийн оффист тохирох эсэхийг шийдэх боломжтой.
LAMEX тавилгын давуу тал
Уян хатан шийдэл
Хариуцлагатай үйлдвэрлэл
Хамтран төлөвлөдөг
Олон улсын туршлага, Монгол дахь үйлчилгээ


Хамтдаа оффисын шилдэг хувилбарыг бүтээе
Манай баг таньд хамгийн сайн тохирох бүтээгдэхүүн, шийдлийг санал болгоно