Санал болгох үйлчилгээ
Таны санаанаас бодит оффис хүртэл.
Танай байгууллагын хэрэгцээнд тохирсон, өдөр тутам ашиглахад эвтэйхэн оффисыг төлөвлөхөөс эхлээд бүтээгдэхүүн сонголт, нийлүүлэлт, угсралт, дараах үйлчилгээ хүртэл нэг дор хариуцна.
НЭГ БАГ · ЭХНЭЭС НЬ ДУУСТАЛ
Сайн оффис зөв төлөвлөлтөөс эхэлдэг.
Эхлээд танай хүмүүс хэрхэн ажилладаг, ямар орон зай хэрэгтэйг ойлгоно. Үүний дараа төлөвлөлт, бүтээгдэхүүн сонголт, төсөв, нийлүүлэлтийг нэг дор уялдуулж, санааг бодитоор хэрэгжих оффис болгох юм.
Ажлын хэв маягт тохируулна
Танай баг бодитоор хэрхэн ажилладгийг харгалзан шийдлээ боловсруулна.
Төслийг бүхэлд нь харна
Бүтээгдэхүүн, төсөв, хугацааг тус тусад нь биш, нэг төслийн хүрээнд уялдуулна.
Монгол дахь баг хариуцна
Хүргэлт, угсралт, баталгаа болон борлуулалтын дараах үйлчилгээг Монгол дахь баг хариуцна.
✽ БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ
Эхний уулзалтаас эцсийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хүртэл.
Төслийн үе шат бүрт ямар үйлчилгээ үзүүлдгийг доороос харна уу.
Оффисын төлөвлөлт, зөвлөгөө
Танай байгууллага хэрхэн ажилладаг, хэдэн хүн ямар төрлийн орчинд ажиллах шаардлагатайг эхлээд тодруулна. Үүний үндсэн дээр талбайгаа илүү зөв ашиглах план болон тавилгын байршлыг төлөвлөнө.
- Хэрэгцээ, ажлын хэв маягийг тодруулах
- Орон зайн төлөвлөлт
- Тавилгын байршлын төлөвлөлт
- CAD болон 3D дэмжлэг
Бүтээгдэхүүн сонголт, төслийн хэрэгжилт
Тохирох бүтээгдэхүүн, өнгө материалыг сонгохоос эхлээд үнийн санал, захиалга, тээвэр, хүргэлт, угсралтыг нэг процессоор зохион байгуулна.
- Бүтээгдэхүүн сонголт
- Өнгө, материалын сонголт
- Төсөв, үнийн санал
- Хүргэлт, угсралт
Баталгаа, борлуулалтын дараах үйлчилгээ
Тавилга хүлээлгэн өгснөөр бидний ажил дуусахгүй. Ашиглалтын зөвлөгөө, баталгаат үйлчилгээ, засвар үйлчилгээ болон шаардлагатай сэлбэгийн асуудлыг манай багтай шууд шийдэх боломжтой.
- Баталгаат үйлчилгээ
- Ашиглалт, арчилгааны зөвлөгөө
- Засвар үйлчилгээ
- Сэлбэг, солих эд анги
01
Хэрэгцээг тодруулна
Хүмүүс, ажиллах хэв маяг, талбайн хэрэгцээг ойлгоно.
03
Бүтээгдэхүүн сонгоно
Тохирох бүтээгдэхүүн, өнгө материалыг сонгоно.
05
Нийлүүлж, угсарна
Тээвэр, хүргэлт, угсралтыг зохион байгуулна.
02
Төлөвлөнө
Ажлын бүс, тавилгын байршлыг гаргана.
04
Төсөв үүсгэнэ
Үнийн санал, захиалга болон төслийн хуваарийг нэгтгэнэ.
06
Тусламж, үйлчилгээ
Арчилгаа болон шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлнэ.
БИДНИЙ АЖИЛЛАХ ДАРААЛАЛ
Эхний ярилцлагаас ашиглалтад орох хүртэл ойлгомжтой зургаан алхам.
Оффисын төсөл төлөвлөж байна уу?
Талбайн зураг, сонирхож буй бүтээгдэхүүн эсвэл зүгээр л өөрийн хэрэгцээгээ бидэнтэй хуваалцаарай. Хаанаас эхлэх, ямар шийдэл тохирохыг манай багтай ярилцахад чөлөөтэй.
