Оффисын тавилга сонгохдоо ихэнх хүн хамгийн түрүүнд загвар, үнэ, өнгө хардаг. Гэхдээ зөв сонголт хийхийн тулд бүтээгдэхүүнээсээ өмнө оффис хэрхэн ашиглагдах вэ гэдгээ ойлгох хэрэгтэй.
Сайн тавилга гэдэг хамгийн үнэтэй эсвэл хамгийн олон функцтэй бүтээгдэхүүн биш. Танай хүмүүсийн ажил, талбай, өдөр тутмын хэрэглээнд зөв таарсан бүтээгдэхүүн хамгийн сайн сонголт болдог.
Тиймээс санал авахын өмнө дараах таван асуултад хариулаад үзээрэй.
1. Манай оффист хэн ажиллах вэ?
Хамгийн эхний асуулт бол ажилтны тоо.
Гэхдээ зөвхөн нийт хэдэн хүнтэй вэ гэдгээс илүү:
- өдөр бүр оффист хэдэн хүн суудаг вэ?
- тогтсон суудал шаардлагатай юу?
- удирдлага, ажилтан, зочны хэрэгцээ ялгаатай юу?
- өндөр нам, биеийн хэмжээ өөр хүмүүст тохируулах шаардлагатай юу?
- ирэх 1–2 жилд ажилтны тоо өсөх үү?
гэдгийг бодох хэрэгтэй.
Жишээлбэл 50 ажилтантай байгууллага заавал 50 тогтсон ширээтэй байх шаардлагагүй байж болно. Харин бүгд өдөр бүр оффист ажилладаг бол эсрэгээрээ shared desk зохимжгүй.
Хүний тоог мэдэхээс гадна хүмүүс оффисоо хэрхэн ашигладгийг ойлгох нь чухал.
2. Хүмүүс өдөрт ямар ажил хийдэг вэ?
Бүх ажилтанд ижил ширээ, ижил орчин хэрэгтэй гэж үзэх нь амархан. Гэвч бодит ажил өөр.
Зарим хүн өдрийн ихэнх цагийг компьютер дээр төвлөрч өнгөрөөдөг бол зарим нь:
- байнга уулзалт хийдэг
- хамт олонтойгоо ажилладаг
- утсаар их ярьдаг
- баримт бичигтэй ажилладаг
- зочин хүлээн авдаг
- хоёр дэлгэц болон тусгай төхөөрөмж ашигладаг
байж болно.
Энэ ялгаа нь зөвхөн ширээний сонголтод биш, сандал, хадгалалт, тусгаарлалт, уулзалтын хэсэг, цахилгааны шийдэл хүртэл нөлөөлнө.
Тиймээс “ямар ширээ авах вэ?” гэж асуухаасаа өмнө:
“Энэ ширээн дээр ямар ажил хийх вэ?”
гэж асуух нь илүү зөв.
3. Бидэнд бодитоор хэдий хэмжээний талбай байна вэ?
Каталогоос таалагдсан бүтээгдэхүүн танай оффист заавал тохирно гэсэн үг биш.
Тавилгын хэмжээнээс гадна:
- сандлаа хойш татах зай
- хүмүүсийн явах хэсэг
- шүүгээ онгойлгох зай
- хаалга, цонхны байрлал
- багана
- цахилгааны цэг
- хурлын өрөөний хөдөлгөөн
зэргийг хамт тооцно.
Жишээлбэл 1600 мм-ийн ширээ тухтай харагдаж болох ч олон ширээ байрлуулах үед коридор хэт нарийсч болно. Эсрэгээрээ ширээг хэт жижигрүүлбэл компьютер, дэлгэц, бичиг баримт ашиглах бодит зай хүрэлцэхгүй.
Тиймээс floor plan дээр бүтээгдэхүүний бодит хэмжээ болон хөдөлгөөний зайг хамтад нь шалгах нь хамгийн найдвартай.
4. Ямар технологи ашиглах вэ?
Орчин үеийн ажлын ширээ зөвхөн компьютер тавьдаг гадаргуу биш болсон.
Тавилга сонгохоос өмнө:
- laptop эсвэл desktop ашиглах уу?
- нэг эсвэл хоёр дэлгэц хэрэгтэй юу?
- monitor arm ашиглах уу?
- ширээн дээр цахилгааны залгуур хэрэгтэй юу?
- USB / data холболт шаардлагатай юу?
- video conference төхөөрөмж ашиглах уу?
- кабель хаагуур явах вэ?
гэдгийг тодорхойлох хэрэгтэй.
Эдгээрийг сүүлд шийдэхэд ширээний дээр олон утас ил гарах, залгуур хүрэхгүй байх, нэмэлт extension тавих зэрэг асуудал үүсдэг.
Харин эхнээс нь тооцвол цахилгаан, кабель болон төхөөрөмжүүд тавилгатайгаа нэг систем болж ажиллана.
Цэвэр харагдах оффис ихэнхдээ сайн cable management-аас эхэлдэг.
5. Оффис цаашид хэр өөрчлөгдөх вэ?
Өнөөдөр тохирсон тавилга хэдэн жилийн дараа ч хэрэгтэй хэвээр байх уу?
Бизнес өсөх, багууд өөрчлөгдөх, хүмүүсийн ажиллах хэв маяг өөрчлөгдөхөд оффис ч дагаад өөрчлөгдөнө.
Тиймээс дараахыг бодоорой:
- ажилтны тоо нэмэгдэх үү?
- багуудын бүтэц өөрчлөгдөх үү?
- суудал нэмэх шаардлага гарах уу?
- оффис дотроо нүүх боломж хэрэгтэй юу?
- нэг бүтээгдэхүүнийг өөр зориулалтаар ашиглаж болох уу?
Ийм нөхцөлд модуль бүтэцтэй workstation, дахин байрлуулж болох storage, тусгаарлагч болон өөр өөр хэмжээтэй нэг цувралын бүтээгдэхүүнүүд илүү уян хатан байдаг.
Хэт тусгай, зөвхөн өнөөдрийн нэг нөхцөлд зориулсан шийдэл эхэндээ сайн мэт боловч дараа нь өөрчлөхөд илүү их зардал гаргаж болно.
Дараа нь л бүтээгдэхүүнээ харьцуул
Эдгээр таван асуултад хариулсны дараа бүтээгдэхүүн сонгох хамаагүй амар болдог.
Тэр үед та:
- ямар хэмжээ хэрэгтэй
- ямар функц шаардлагатай
- хаана ямар төрлийн тавилга байрлах
- аль бүтээгдэхүүнд илүү төсөв зарцуулах
- юуг хялбаршуулж болох
гэдгээ илүү тодорхой мэднэ.
Ингэснээр сонголт “аль нь гоё вэ?” гэдгээс:
“аль нь манай оффист хамгийн зөв ажиллах вэ?”
гэдэг бодит шийдвэр болж хувирна.
Худалдан авахаасаа өмнө 5 зүйлээ шалгаарай
Хүмүүс — Хэн, хэдэн хүн ашиглах вэ?
Ажил — Тэд өдөр бүр юу хийх вэ?
Талбай — Хэр их бодит зай байгаа вэ?
Технологи — Ямар төхөөрөмж, холболт хэрэгтэй вэ?
Өөрчлөлт — Ирээдүйд хэр уян хатан байх шаардлагатай вэ?
Энэ таван зүйл тодорхой бол тавилгын сонголт зөв болох магадлал эрс нэмэгдэнэ.