Нээлттэй оффисын хамгийн түгээмэл асуудлын нэг нь дуу чимээ. Утасны яриа, богино уулзалт, хүмүүсийн хөдөлгөөн, кофе машины чимээ гээд жижиг зүйлс нийлсээр төвлөрч ажиллахад хүндрэл үүсгэдэг.
Ийм үед хамгийн түрүүнд акустик хавтан эсвэл тусгаарлагч худалдаж авах шаардлагатай мэт санагддаг. Гэхдээ дуу чимээний асуудлыг зөвхөн бүтээгдэхүүнээр шийдэх боломжгүй.
Эхлээд ямар ажил хаана явагдах вэ гэдгийг зөв төлөвлөх хэрэгтэй.
1. Дуу чимээ хаанаас үүсэж байгааг эхлээд хар
Оффисын бүх хэсэг ижил хэмжээний чимээ гаргадаггүй.
Ихэвчлэн:
- багийн ярилцлага
- утасны дуудлага
- онлайн хурал
- хурлын өрөөний орчим
- хэвлэгч, төхөөрөмж
- кофе болон амралтын хэсэг
- зочин хүлээн авах хэсэг
илүү хөдөлгөөнтэй, дуу чимээтэй байдаг.
Харин тайлан боловсруулах, тооцоо хийх, бичиг баримттай ажиллах зэрэгт илүү нам гүм орчин хэрэгтэй.
Тиймээс floor plan дээрээ хамгийн түрүүнд идэвхтэй болон тайван хэсгүүдээ ялгаж харах нь зөв.
2. Идэвхтэй болон төвлөрсөн ажлын хэсгийг шууд зэрэгцүүлж болохгүй
Хамтын ажиллагааны хэсгийн яг хажууд төвлөрч ажиллах workstation байрлуулчихвал сайн акустик дэлгэц байсан ч асуудал бүрэн шийдэгдэхгүй.
Жишээлбэл:
Идэвхтэй бүс
- coffee point
- lounge
- багийн уулзалт
- collaboration table
Тайван бүс
- тогтсон ажлын байр
- төвлөрсөн ажил
- phone booth
- жижиг тусдаа өрөө
гэсэн хэсгүүдийн хооронд тодорхой зай эсвэл завсрын бүс төлөвлөх нь илүү үр дүнтэй.
Шүүгээ, хадгалалт, коридор, туслах хэсгүүдийг ч хоёр өөр орчны хооронд buffer болгон ашиглаж болно.
3. Богино ярилцлагад зориулсан газар заавал хэрэгтэй
Оффист хүмүүс ярилцахаа болихгүй. Харин ярилцах тохиромжтой газар байхгүй бол workstation дээрээ ярилцана.
Тиймээс 2–4 хүний:
- богино уулзалт
- түр ярилцлага
- санаа солилцоо
- дэлгэц хамт харах
хэрэгцээнд зориулсан жижиг хэсгүүдийг үндсэн ажлын байртай ойр төлөвлөсөн нь дээр.
Ингэснээр хүмүүс хурлын өрөө хайхгүй, мөн бусдын ширээний дэргэд удаан ярилцах шаардлага багасна.
Дуу чимээг багасгах нэг арга нь хүмүүсийг чимээгүй болгох биш, ярилцах зөв газрыг нь өгөх юм.
4. Утас болон онлайн хурлыг тусад нь бод
Нээлттэй оффист нэг хүн онлайн хурал хийхэд ойр байгаа хэд хэдэн хүний анхаарал сарниж болно.
Хэрэв ийм дуудлага өдөр тутам их байдаг бол:
- phone booth
- жижиг meeting pod
- нэг хүний нам гүм өрөө
зэрэг шийдэл илүү үр дүнтэй.
Бүх дуудлагад том хурлын өрөө ашиглах шаардлагагүй. Харин дуудлага хийх жижиг хэсэг хангалттай тоогоор байх нь оффисын нийт дуу чимээнд мэдэгдэхүйц нөлөөлнө.
5. Акустик бүтээгдэхүүн зөв төлөвлөлтийг дэмждэг
Ширээний дэлгэц, шалны тусгаарлагч, ханын акустик материал болон хаалттай pod нь дуу чимээг хянахад хэрэгтэй.
Гэхдээ тэдгээрийг буруу бүсчлэл дээр нэмээд асуудлыг бүрэн засна гэж ойлгож болохгүй.
Жишээлбэл coffee point-ийн яг хажууд төвлөрсөн ажлын ширээ байрлуулаад өндөр acoustic screen тавих нь анхнаасаа coffee point-ийг өөр газар төлөвлөснөөс үр дүн багатай байж болно.
Тиймээс дараалал нь:
1. Бүсчлэлтээ зөв хийх
2. Хөдөлгөөнийг зөв зохион байгуулах
3. Дараа нь акустик шийдлээр дэмжих
байвал илүү зөв.
6. Харааны анхаарал сарнилтыг бас тооц
Анхаарал сарниулдаг зүйл зөвхөн дуу чимээ биш.
Хүмүүс байнга урдуур өнгөрөх, хаалга нээгдэх, зочин хүлээн авах хэсэг харагдах зэрэг хөдөлгөөн мөн төвлөрөлд саад болдог.
Тиймээс workstation-ийг:
- гол коридорын яг дагуу
- reception-ийн өмнө
- хурлын өрөөний хаалганы шууд хажууд
байрлуулахгүй байх нь дээр.
Ширээний дэлгэц, намхан storage болон ургамал зэрэг элементүүдийг зөв ашиглавал харааны хөдөлгөөнийг бага зэрэг тусгаарлаж болно.
7. Коридорын хөдөлгөөнийг зөв гарга
Хэрэв кофе авах, хэвлэгч рүү очих эсвэл хурлын өрөө рүү явах зам бүхэлдээ нэг багийн workstation дундуур дайрдаг бол тэр хэсэг байнга хөдөлгөөнтэй байна.
Тиймээс хүмүүсийн өдөр тутам хамгийн их ашиглах замыг floor plan дээр эрт тодорхойлох хэрэгтэй.
Гол хөдөлгөөн:
ажлын ширээнүүдийн дундуур биш, гадуур нь
өнгөрөхөөр төлөвлөвөл төвлөрсөн ажлын бүс илүү тайван болно.
8. Бүх багт ижил нам гүм орчин хэрэггүй
Зарим баг өдөржин ярилцаж, мэдээлэл солилцож ажилладаг. Харин зарим багт удаан хугацаанд төвлөрөх шаардлага өндөр.
Жишээлбэл борлуулалтын баг болон санхүүгийн багийн дуу чимээний хэрэгцээ ижил байх албагүй.
Тиймээс багуудыг зөвхөн байгууллагын бүтэц харж байрлуулах бус:
тэд хэрхэн ажилладаг вэ?
гэдгийг харгалзах нь зөв.
Байнга ярилцдаг хоёр багийг ойр байрлуулах нь төвлөрсөн ажил ихтэй багийн хоёр талд байрлуулснаас илүү логик байж болно.
9. Тавилга ч дуу чимээнд нөлөөлнө
Оффисын дуу чимээг зөвхөн хана, тааз шийддэггүй.
Зөөлөн гадаргуутай:
- буйдан
- fabric screen
- upholstered panel
- acoustic divider
зэрэг бүтээгдэхүүн нь хатуу гадаргуутай орчинд дууны ойлтыг багасгахад тусална.
Харин шил, металл, хатуу шал, том нээлттэй гадаргуу давамгайлбал дуу илүү их ойж болно.
Тиймээс материалын сонголтыг зөвхөн өнгө үзэмжээр биш, тухайн хэсгийг хэрхэн ашиглах вэ гэдгээр нь харах хэрэгтэй.
10. Хүмүүсийн хэрэглээ төлөвлөлттэйгээ нийцэх ёстой
Хамгийн сайн төлөвлөсөн оффис ч хүмүүс буруу ашиглавал дуу чимээтэй хэвээр байна.
Жишээлбэл:
- урт онлайн хурлыг workstation дээр хийх
- lounge хэсэгт чанга ярих
- phone booth-ийг удаан хугацааны хувийн ажилд эзлэх
- жижиг ярилцлага бүрийг ажлын ширээний дэргэд хийх
зэрэг дадал асуудлыг нэмэгдүүлнэ.
Харин оффисын бүс бүрийн зориулалт ойлгомжтой байвал хүмүүс зөв орчноо сонгоход хялбар.
Орон зай хүмүүсийн зан төлөвийг чиглүүлдэг.
Дуу чимээгүй оффис биш, зөв түвшний дуу чимээтэй оффис
Оффисыг бүрэн чимээгүй болгох нь зорилго биш.
Сайн оффист хүмүүс:
- ярилцах газраа ярилцана
- уулзах газраа уулзана
- төвлөрөх шаардлагатай үедээ тайван хэсэгт сууна
гэсэн сонголттой байдаг.
Хамтын ажиллагааны хэсэг тодорхой хэмжээний идэвхтэй байх нь хэвийн. Харин тэр дуу чимээ төвлөрсөн ажлын хэсэгт саад болохгүй байх нь сайн төлөвлөлтийн гол зорилго.
Floor plan дээрээ эдгээр 6 зүйлийг шалгаарай
- Coffee болон lounge хэсэг төвлөрсөн ажлын байрнаас зайтай юу?
- Богино уулзалтад зориулсан жижиг хэсэг хангалттай юу?
- Утас, онлайн хурал хийх тусдаа газар бий юу?
- Гол хөдөлгөөний зам workstation дундуур дайрч байна уу?
- Тайван болон идэвхтэй багуудыг зөв байрлуулсан уу?
- Акустик бүтээгдэхүүнийг шаардлагатай хэсэгт ашигласан уу?
Хэрэв эдгээрийг эхнээс нь зөв шийдвэл дараа нь дуу чимээний асуудлыг засахад бага зардал гарна.
Тайван оффис зөв төлөвлөлтөөс эхэлдэг
Акустик хавтан, тусгаарлагч, phone booth бүгд хэрэгтэй бүтээгдэхүүн.
Гэхдээ хамгийн сайн үр дүн нь хүмүүс юу хийдэг, хаашаа хөдөлдөг, хаана ярилцдаг, хаана төвлөрдгийг эхлээд зөв төлөвлөсөн үед гардаг.
Тиймээс шинэ оффис төлөвлөхдөө:
“Яаж дуу тусгаарлах вэ?”
гэж асуухаасаа өмнө:
“Ямар ажил хаана явагдах вэ?”
гэж асуугаарай.