Оффисын төлөвлөлтөд өрөө бүрийг тусад нь тохижуулахаас гадна тэдгээрт өрнөх ажлын уялдааг харах хэрэгтэй. Менежер багтайгаа өдөр тутмын асуудлаа ярилцана. Удирдлага шийдвэр гаргаж, зочин хүлээн авна. Баг санаагаа хуваалцаж, илүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хурлын өрөөнд үргэлжилнэ.
Envolve Connected Office нь эдгээр харилцаанд зориулсан орчныг нэг концептээр төлөвлөх санаа юм. Өрөө бүр өөрийн үүрэгтэй боловч хамтдаа байгууллагын ажлын урсгалыг дэмжинэ.
АГУУЛГА
- Менежерийн өрөө
- Удирдлагын өрөө
- Багийн уулзалтын хэсэг
- Хурлын өрөө


Менежерийн өрөө: Өдөр тутмын ажлыг чиглүүлэх орчин
Менежерийн өрөөнд ганцаарчилсан ажил, ажилтантай хийх богино уулзалт, багийн асуудлыг хэлэлцэх хэрэгцээ зэрэгцдэг. Тиймээс ширээ, хадгалах хэсэг, зочин суух байрлалыг өрөөний хэмжээнд тохируулан төлөвлөх нь чухал. Зорилго нь ажлаа хийж байхдаа шаардлагатай хүнтэйгээ тухтай ярилцах боломж бүрдүүлэх явдал юм.



Удирдлагын өрөө: Ажил, уулзалт, төлөөллийг хослуулах нь
Удирдлагын өрөө нь өдөр тутмын ажлын байр төдийгүй шийдвэр гаргах, зочин хүлээн авах, цөөн хүнтэй уулзах орчин болдог. Envolve-ийн зохион байгуулалтад эдгээр хэрэглээг харгалзан ажлын ширээ болон уулзалтын хэсгийн харьцааг төлөвлөж болно.



Багийн уулзалтын хэсэг: Санааг ажил хэрэг болгох нь
Багийн богино уулзалт бүрт том хурлын өрөө хэрэггүй. Төслийн явц ярилцах, санал солилцох, дэлгэц дээр мэдээлэл хамтдаа үзэх зэрэгт зориулсан хэсэг нь багийг хэрэгтэй үедээ хурдан цуглах боломжтой болгоно.


Хурлын өрөө: Хамтын шийдвэрийн орчин
Олон хүн оролцох уулзалт, танилцуулга, зочинтой хийх хэлэлцүүлэгт хурлын өрөөний суудлын тооноос гадна харагдах орчин, хөдөлгөөний зай, дэлгэц болон холболтын хэрэгцээг тооцно. Тавилгын байрлал нь хүмүүсийг харилцан ярилцахад тохиромжтой байх ёстой.



Connected Office-ийн гол санаа нь эдгээр дөрвөн орчныг нэг ажлын урсгалын хэсэг гэж харах явдал. Танай байгууллагад ямар уулзалт хамгийн олон болдог, хэн хэнтэй тогтмол хамтардаг, зочин хүлээн авах хэрэгцээ хэр их байдаг вэ гэдгээс төлөвлөлт эхэлнэ. Үүний дараа өрөө тус бүрийн хэмжээ, байрлал, тавилгын зохион байгуулалтыг шийдэх боломжтой.
Оффисын план зураг болон өрөө бүрийн зориулалтаа Lamex Mongolia-д илгээгээрэй. Бид Envolve концептийг танай орон зайн хэрэгцээнд хэрхэн нийцүүлэх талаар ярилцъя.